Мэдээллийн технологи гэдэг нь Америкийн Мэдээллийн Технологийн Холбооны (ITAA) тодорхойлсоноор "Компьютер дээр суурилсан мэдээллийн систем, програм хангамж болон техник хангамжийн дизайн, хөгжүүлэлт, хэрэгжүүлэлт, хангамж болон удирдлагыг судлахыг хэлнэ". Мэдээллийн технологи нь цахим тооцоолуур болон програм хангамжийг хэрэглэн мэдээллийг хувиргах, хадгалах, хамгаалах, боловсруулах, дамжуулах болон найдвартайгаар хүлээн авах тухайг судалдаг. Мэдээллийн технологи нь одоо дэлхийг хавтгайруулагч хүчин зүйл болоод байгаа бөгөөд дэлхийн хөгжлийг тодорхойлогч тэргүүн эгнээний зүйл болж байна.Мэдээллийн технологи (МТ) нь ихэвчлэн бизнес болон бусад аж ахуйн нэгжийн хүрээнд өгөгдөл дамжуулах, удирдаж, хадгалах, хүлээн авах компьютерийн програм мөн харилцаа холбооны хэрэгсэл юм.Энэ нэр томъёог компьютер, компьютерийн сүлжээ гэдэгтэй адил үг болгон ихээхэн ашигладаг ч мэдээллийн технологи нь бусад мэдээлэл түгээх технологиуд болох телевиз, утас зэргийг хамруулдаг. Хэд хэдэн салбарууд компьютерийн техник хангамж, програм хангамж, цахилгаан хэрэгсэл, хагас дамжуулагч, интернет, харилцаа холбооны тоног төхөөрөмж, цахим худалдаа, компьютерийн үйлчилгээг агуулсан мэдээллийн технологитой холбогдсон байдаг.